Tuesday, November 29, 2011

Гурван тоорой


   Эрт урьдын цагт ах дүү гурван торой амьдардаг байжээ. Гурвуулаа адилхан инээдтэй ягаахан мушгирсан сүүлтэй аж. Торойнуудын нэрийг Ниф-Ниф, Нуф-Нуф ба Наф-Наф гэдэг. Тэд зунжин өвсөн дээр өнхрөлдөн, наранд биеэ ээн хэвтдэг байв. Гэвч хүйтэн намар хүрээд ирлээ.

Monday, November 28, 2011

Харанхуйд ном уншихад зориулагдсан бүтээлүүд

Багшдаа тог тасраад даалгавраа хийгээгүй гэж хэлэх үе өнгөрч байгаа бололтой.
Бидний одоо танд танилцуулах гэж буй бүтээлүүд цахилгаанаас хамааралгүйгээр ном уншихад зориулагдсан юм.

Дэлхийн хамгийн том номын сан

Ном гэдэг бол ертөнцийг харах цонх. Тэгвэл номын сан бол үүнийг унших хамгийн тохиромжтой газар билээ. Номын тусламжтайгаар бид шинэ зүйлүүдийг суралцаж, нууцын түлхүүрийг атгадаг. Бидний амьдарч буй цаг үед мэдлэг хамгаас чухалд тооцогдож байна. Ингээд уншигчиддаа номтой илүү нөхөрлөөрэй гэж хүсэн Дэлхийн 10 том номын санг танилцуулж байна.

Манай гаригийн хамгийн гайхалтай 15 номын сан

Зэрэглэл өндөртэй дэлхийн томоохон сургуулиуд сургуулийнхаа цар хүрээний хэрээр гайхагдах номын сантай байдаг. Бүхэл бүтэн архитектурны төгс шийдлийг хослуулан барьсан олон арван номын сангууд дэлхийн эргэн тойронд оршиж байна. Бид танд тэдний дундаас хамгийн гайхалтай гэгдэх 15 номын санг сонирхуулъя.